З.Энхзориг Армяны тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

З.Энхзориг Армяны тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Монголын олимпийн боксын холбооны хоёрдугаар шигшээ багийнхан Ардын багш Д.Банди, дасгалжуулагч Д.Батсүрэн нарын удирдлага дор Европын цуврал тэмцээнд оролцоод өчигдөр нутагтаа иржээ. Тэдний сүүлийн тэмцээн нь энэ сарын 11-17-нд Армяны нийслэл Ереван хотноо болсон олон улсын тэмцээн байв. Армяны олимпийн хорооны ерөнхийлөгч Гагик Царукьяны ивээл дор зохион байгуулсан тус тэмцээнд Монголын ширэн бээлийтнүүдээс ОУХМ Ж.Отгонбаяр /52 кг/, З.Энхзориг /60 кг/, Б.Түвшинбат /64 кг/, А.Бат-Очир /69 кг/, Н.Шинэбаяр /75 кг/, Т.Мөнхбаатар /81 кг/, Т.Эрболат /-91 кг/ нар тулалдсанаас 60 кг-ын жинд ОУХМ З.Энхзориг хүрэл медаль, түүнийг дагалдах 2000 ам.долларын эзэн болжээ.

Мөн энэ үеэр боксын нэгдүгээр шигшээ багийнхан “Belgrade Winner-2011” олон улсын тэмцээнд оролцохоор Сербид ирээд байна. Улсын аварга тамирчдаас бүрдсэн нэгдүгээр шигшээ багийнхан Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор өнөөдрөөс эхлэн 24-нийг дуустал Бельградад тулалдаад эх орондоо ирэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж