Н.Хүрэлбаатарыг батлан даалтад гаргаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Н.Хүрэлбаатарыг батлан даалтад гаргаагүй гэв

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод байгаа. Н.Хүрэлбаатарыг Сингапураас ирэхээс өмнө түүний хүү болох Х.Энхбат, иргэн Б нарын хүмүүсийг сейфтэй мөнгөний хэрэгт холбогдуулан цагдан хориод байсан юм.

Зарим хэвлэлээр Н.Хүрэлбаатарыг батлан даалтад  гаргасан гэх мэдээлэл гарсан ч албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгэж байна. Харин түүний хүү гэгдэх Х.Энхбат нарын хүмүүсийг батлан даалтад гаргасан бололтой. Түүнчлэн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын хэрэгт холбогдсон хүмүүсийг батлан даалтад гаргаж, Н.Түмэндэмбэрэлийг үргэлжлүүлэн хорихоор болсон гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж