Жей-зигийн соло цомог удахгүй худалдаанд

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Жей-зигийн соло цомог удахгүй худалдаанд

Рэппэр Жей-зи дөрвөн жил завсарласны дараа дахин соло цомог гаргажээ. Жей-зигийн мэдээлснээр “Magna Carta Holy Grail” нэртэй шинэ цомог ирэх долдугаар сарын 4-нөөс худалдаанд гарах гэнэ. Энэ тухай тэрээр “NBA Finals” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр цацагдсан Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн смартфоны сурталчилгааны дундуур зарласан байна. Түүнчлэн тэрээр “Samsung Galaxy” смартфон хэрэглэгчдэд зориулан ирэх 24-ний өдөр эхний нэг сая хэрэглэгчдэд гар утсандаа үнэгүй апликейшн суулгаснаар цомгийг албан ёсны нээлтээс өмнө татаж авах эрхийг олгож буйгаа зарлажээ.

Рэппэр Жей-зигийн хувьд “Magna Carta Holy Grail” соло цомог нь түүний 12 дахь цомог аж. Тэрээр шинэ соло цомогтоо Америкийн “Колумбиа” рекордсын захирал, дуу бичлэгийн продюсер Рик Рубин, рэппэр, продюсер Фаррел Уильямс, Свизз Бийтс болон дуучин Тимбаланд нартай хамтран ажилласан байна. Тэрээр хамгийн сүүлд хоёр жилийн өмнө рэппэр Канъя Уэсттэй хамтран “Watch the Throne” нэртэй цомог гаргаж байсан юм.  Түүний 2009 онд гаргасан “The Blueprint 3” соло цомог нь АНУ-д шилдгээр шалгарч, хоёр сая гаруй хувь борлогдож байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж