Хүүхэдтэйгээ хамт аюулгүй амрах дүрмээс

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэйгээ хамт аюулгүй амрах дүрмээс

Зуны дэлгэр цаг ирж гэр бүлээрээ, үр хүүхэд, ач зээгээ дагуулан нааш цааш явж амрах цаг ирлээ. Төрөлх Увс аймаг маань уул ус, ургамал навч нь жигдэрсэн үнэхээр сайхан үзэсгэлэнт нутаг билээ. Дураараа амрах сайхан ч, хүүхэд аюулгүй осол гэмтэлгүй амрах естой. Халуун болмогц бид Увс нуур, Хяргас нуурандаа умбан шумбаж, зөөлөн элсэн дээр наранд шарж амардаг. Энэ үед хүүхэд наранд шарагдан түлэгдэхээс болгоомжилж, хүүхдэд нарны малгай, хаалт, нарны тос, сүүдрэвч, гэр майхан зэргийг бэлдээрэй. Ялангуяа 11-17 цагийн хооронд нарны туяа хортой гэдгийг анхаар. Багачууддаа чихэрлэг бус уух шингэн зүйл авч яваарай. Мэдээж усанд орох үед нь томчуудын хараа хяналтанд байлгана. Хөдөө зуслан руу явж байгаа бол ялаа шумуул, элдэв шавьж, хорхой, могой зэрэгт хазуулахаас болгоомжил. Шумуулаас сэргийлэх тос, хазсаны дараа түрхэх тос, үргээх хүж, ялаа шумуулын тор зэргийг бэлдэнэ. Хүүхдүүддээ элдэв танихгүй мөөг жимс идэхгүй байхад сургаарай. Гэрийн тэжээвэр амьтан, морь малтай хэрхэн харьцахыг заахад илүүдэхгүй. Хүүхэд чинь гэртээ амарч байгаа бол зурагт, компьютер, ай-пад зэргээс холдуулж амраагаарай. Гадаа гарахдаа зам дээр хэрхэвч тоглож болохгүйг заагаарай. Зун хүүхдүүд тоглож харайж байгаад гар хөлөө эсгэх шалбалах, бэртэх гэмтэх нь элбэг тул наалт, ороох боох материал, цэвэрлэх ариутгах зүйлсийг эмийн сандаа жоорлоорой. Зуны халуунд аялахад хүүхдийн гэдэс өвдөх хандлагатай тул авч явж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг баталгаат газраас авах, зөв хадгалах шаардлагатай. Ихэвчлэн машинаар аялдаг тул машинаас бууж суух, хаалгыг зөв хаах зэрэгт хүүхдээ сургаарай. Зуны нарлаг өдрүүдийг зугаатай сайхан өнгөрүүлээрэй!

Т. Болор
www.uvsu.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж