Саппорогийн уулзварыг маргааш нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Саппорогийн уулзварыг маргааш нээнэ

“Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн тойрог буюу жолооч нарын хэлж заншсанаар “Эр зоригийн тойрог”-ийг дөрвөн замын уулзвар болгох ажил дуусч байна. Уг уулзварын зам барилгын ажил өнгөрсөн сарын 30-нд эхэлсэн бөгөөд маргааш буюу зургадугаар сарын 19-ний 11:40 цагт уулзварын нээлтийн ажиллагаа болно.

“Гудамж” төсөл нь нийслэлийн замын 33 уулзварын өргөтгөн шинэчлэх бөгөөд уг ажил нь төслийн хүрээнд хийгдсэн хоёр дахь ажил юм. Тус уулзварын зураг төслийг “Танил санаа” ХХК, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК тус тус хийж гүйцэтгэжээ. Саппорогийн тойрог нь судалгаагаар нийслэл хотын хамгийн аюултай цэгээр тодорч байсан бөгөөд уг тойрог дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол болон замын түгжрэл тодорхой хэмжээнд багасах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж