
Холбоо нь нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн зохистой хамгаалал, ашиглалтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл, иргэд нь байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн, тогтвортой амьдрах нөхцөл бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, экологийн боловсрол олгох, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр нөхөрлөл бүлгүүдийг сурган чадавхижуулах зорилготой.
Холбоонд одоогийн байдлаар 34 нөхөрлөл, таван байгууллага нэгдэн орсон бөгөөд анхны хуралдаанаараа тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал зэрэг ажлын албадаа байгууллаа гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Мөнхдолгор мэдээллээ.