“Байгаль орчин бидний ирээдүй” уралдаан

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Байгаль орчин бидний ирээдүй” уралдаан

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын хэлтэс аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран багш, оюутан, сурагчдын дунд “Байгаль орчин бидний ирээдүй” илтгэл, эссэ бичлэгийн уралдаан зарлаж, энэ сарын 9-нд дүгнэлээ. Уралдаанд аймгийн болон сумдын ерөнхий боловсролын сургууль, ШУТИС-ийн салбар Технологийн сургууль, МҮСТ-ийн багш, оюутнуудын 46 бүтээл оролцов.

Багш нарын илтгэлийн уралдааны тэргүүн байрт “Уламжлалт зан заншлаар дамжуулан байгаль хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх нь” сэдвээр Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн бүрэн дунд сургуулийн багш У.Гэрэл, дэд байрт “Уул уурхайн нөхөн сэргээлт” сэдвээр Технологийн их сургуулийн багш Н.Оюунчимэг, гуравдугаар байрт “Аюул дагуулсан цөлжилт, түүнээс гарах арга зам” сэдвээр Дарьганга сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Г.Борхүү, шагналт байрт “Биологийн төрөл зүйлийг хамгаалах нь байгаль хамгаалах үндэс” сэдвээр Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш П.Энхтуяа нар шалгарлаа.

Оюутнуудын дундах илтгэлийн уралдаанд Технологийн их сургуулийн оюутан Г.Гүндсамбуу (Орон нутагт бэлчээрийн менежментийг сайжруулах арга зам), Б.Сонинбаяр (Өнөөдөр ба 2070 он), Э.Дэжидсүрэн (Байгаль хамгаалахад монгол хүний оролцоо) илтгэлүүд шалгарсан.

Харин сурагчдын дундах эссэ бичлэгийн уралдаанд Б.Ариунцэцэг (Тэмүүлэл цогцолбор), Б.Нарандэлгэр (Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургууль), Баярцэцэг (МСҮТ), Батчимэг (Дарьганга сумын ерөнхий боловсролын сургууль) сурагчид тус байр эзлэн өргөмжлөл, 50–200 мянган төгрөгийн шагнал гардлаа.

    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж