Каддафийн хүүг наймдугаар сард шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Каддафийн хүүг наймдугаар сард шүүнэ

Ливийн удирдагч агсан, хурандаа Муаммар Каддафигийн хүү  Аль-Исламыг ирэх наймдугаар сард шүүх гэнэ. Ливийн хууль сахиулагчид босогчдын гарт амиа алдсан хурандаа Муаммар Каддафийн амьд үлдсэн ганц хүү Аль-Ислам болон түүний дэглэмийн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан цэргийнхэнийг энгийн номхон иргэдийг баривчлан хорьж, хүчирхийлж, харгислаж байсан хэрэгт буруутгаж байгаа юм байна.

Ливийн Ерөнхий сайд Али Зейдан хуучин дэглэмийн үеийн өндөр албан тушаалтнуудыг хийсэн хэргийнхээ төлөө шударга шийтгэл хүлээнэ хэмээн мэдэгджээ. Олон улсын эрүүгийн шүүх хурандаа Каддафийн хүүгийн хэргийг Гааг руу шилжүүлэхийг  хүссэн боловч Ливичүүд үүнийг эсэргүүцжээ.

Гаагийн шүүх Аль-Исламд Ливийн дайны гэмт хэргээр яллахаар эрэн сурвалжилж байгаа боловч Ливийн хууль сахиулагчид түүнийг Триполи хотод шүүж, ялын дээд хэмжээ оноохоор төлөвлөж байгаа юм. Ирэх наймдугаар сард Ливийн шүүх Аль-Ислам, Каддафийн дэглэмийн үед Тагнуулын дарга мөн ерөнхий сайд байсан Аль-Багдади аль-Махмуди нарын хэргийг шүүн хэлэлцэх юм. 2011 оны сүүлээр Ливийн босогчдод баривчлагдсан Аль-Ислам одоо тус улсын Зинтан хотын шоронд хоригдож байгаа юм. Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафийг суудлаас ч авч хаясан бослогоос өмнө Аль-Ислам эцгийнхээ залгамжлагч гэгдэж байсан билээ.

Б.САРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж