Үлэг гүрвэлийн музейг говийн аймгуудад байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн музейг говийн аймгуудад байгуулна

Музейн шинэчлэлийн асуудлаар салбарын мэргэжилтнүүд хуралдлаа. Монгол Улс музейн үзмэрүүд, түүхийн ховор нандин дурсгалт бүтээлүүдийг хадгалж хамгаалахын тулд үнэлгээг нь шинэчлэн тогтоох, мөн үзмэр бүрийг дахин бүртгэлжүүлж, паспорттой болгох ёстой гэж үзэж байна. Харин одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа цөөн хэдэн музейн хувьд мэргэшсэн хүн цөөн, энэ чиглэлээр ч боловсон хүчин бэлтгэх тогтолцоо байхгүй байгаа нь анхаарал татах асуудал болжээ. Харин шинээр музей байгуулах асуудлууд тэр дундаа үлэг гүрвэлийн музейн хувьд шүүхийн шийдвэр нь гарчихсан, байраа чөлөөлөх л үлдсэн аж. Цаашдаа салбарыг яамны зүгээс үлэг гүрвэлийн өлгий нутаг болсон Дорноговь, Өмнөговь зэрэг аймагт музей байгуулж, бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримтлахаар болсон байна.

Эх сурвалж: www.ipost.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж