Bvlgari шинэ сүрчгээ худалдаанд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Bvlgari шинэ сүрчгээ худалдаанд гаргалаа

Италийн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Bvlgari загварын ордон өнгөрсөн хоёрдугаар сараас сурталчилж эхэлсэн ”Mon Jasmir Noir” сүрчгээ өчигдөр худалдаанд гаргалаа.
Уг сүрчгийн зар сурталчилгааны нүүр царайгаар “Хүн аалз” киноны од жүжигчин, загвар өмсөгч Kirsten Dunst тогложээ.
“Mon Jasmir Noir” сүрчиг нь 2008 онд худалдаанд гарч байсан “Jasmir Noir” сүрчгийн шиэнчлэсэн хувилбар юм. Уг сүрчгийн сурталчилгааны зураг авалтыг тун өвөрмөц шийдлээр хийж, үзэсгэлэнт бүсгүй аварга том арслангийн дэргэд сууж буй нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Bvlgari-гийн үнэт эдлэлийг зүүж, арслангаасаа огтхон ч айхгүй суугаа үзэсгэлэнт бүсгүйн хамаг анхаарал өвөр дээрээ тавьсан сүрчгэндээ чиглэжээ. Уг зураг авалтын гэрэл зурагчнаар нь Mert Alas, Marcus Piggot нар ажилласан байна.
Дашрамд сонирхуулахад, “Mon Jasmir Noir” сүрчиг хэмжээнээсээ хамаарч 80-105 долларын үнэтэй худалдаалагдаж байгаа юм байна.

Н.Нара

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж