
Украйны алдарт “Шахтёр Донецк” клубын хагас хамгаалагч Хенрик Мхитаряныг 20 сая фунтээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Армен гаралтай тус тоглогч 2009, 2011, 2012 оны Армен улсын шилдэг хөлбөмбөгчөөр гурвантаа тодорч байсан нэгэн юм. Өнгөрсөн улиралд тэрээр Украйны дээд лигт 25 гоол оруулж байжээ. Ливерпүүлийн албаны хүмүүс Украйнд хүрэлцэн ирээд байгаа бөгөөд гэрээг амжилттай болно гэж найдаж байгаа аж. Хэрвээ Ливерпүүл энэ гэрээг байгуулж чадахгүйд хүрвэл Германы “Боруссиа Дортмунд”, Италийн “Ювентус” нар хараандаа аваад байгаа билээ. Армены шигшээ багийн төлөөх анхны тоглолтоо Мхитарян 2007 оны нэгдүгээр сард Панамын эсрэг хийж байсан бөгөөд шигшээ багийнхаа төлөө 38 тоглолтолд оролцож 11 гоол оруулсан байна.
Б.СҮХ