Ассанжийн асуудлаар Эквадор, Их Британи уулзалдав

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Ассанжийн асуудлаар Эквадор, Их Британи уулзалдав

“WikiLeaks” сайтыг үндэсдлэгч Жулиан Ассанж Английн Лондон хотноо орших Эквадор улсын Элчин сайдын яаманд орогноод нэг жилийн нүүр үзлээ. Өнгөрсөн хугацаанд Жулиан Ассанжийн талаарх асуудал намжаад байсан бөгөөд өчигдөр Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино түүнтэй ирж уулзжээ. Түүнчлэн Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патино Жулиан Ассанжийн асуудлаар Их Британийн Гадаад хэргийн сайд Уилльям Хаагтай уулзалт хийсэн байна. Гэвч цаг гарангийн хугацаанд үргэлжилсэн хоёр орны албаныхны уулзалт тодорхой үр дүнд хүрээгүй гэнэ.

Австралийн иргэн Жулиан Ассанж өнгөрсөн оны зургадугаар сард Их Британийн шүүх өөрийг нь Швед рүү шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн Английн Лондон хотноо орших Эквадорын Элчин сайдын яаманд орогносон билээ. Үүний дараа Их Британийн талаас Эквадорын Элчин сайдын яаманд хүчээр нэвтрэн Жулиан Ассанжийг баривчилна хэмээн сүрдүүлснээс хоёр орны хоорондох дипломат харилцаанд сэв суухад хүрээд байсан юм. Жулиан Ассанжийг Шведийн талд шилжсэн нөхцөлд хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг буруутгагдан, ял сонсох аж. Түүнчлэн Жулиан Ассанж “WikiLeaks” сайтаараа дамжуулан Пентагон, АНУ-ын Тарийн департментийн хэд хэдэн нууц материалуудыг олон нийтэд цацсаны улмаас томоохон дуулиан тарьсан ба түүнийг Нэгдсэн улсад цаазаар авах ял хүлээж байгаа юм байна. Хэдийгээр Эквадор улсын зүгээс Жулиан Ассанжид улс төрийн орогнол зөвшөөрсөн боловч түүнийг Лондон хотноо орших Эквадорын Элчингийн байрнаас гадагш хөл тавьсан даруй Их Британийн цагдаа нар баривчлахад бэлэн отож байгаа юм. Жулиан Ассанжийн хэргийг ирэх наймдугаар сард  арбитрын шүүхээр дахин авч хэлэлцэх гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж