
Геологийн зураглал, хайгуулын ажилд энэ жил 7.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгийн хэсгээс Монгол Улсаа бүхэлд нь хамруулсан геологийн зураглалтай болоход зарцуулах хэрэгтэй тухай геологичид үзэж байна. Өнгөрсөн жил энэ ажилд зориулж дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөж ажилласнаар үр дүнгээ өгсөн ажээ. Монгол Улс нийт 1170 ордыг илрүүлсэн байгаа бол эдгээр ордын 900 гаруй илрэлийг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон байна. Ийнхүү орд, илрэлийг тогтоож, цаашдаа үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд газар нутгаа бүхэлд нь хамруулсан геологийн зураглалтай болох шаардлагатайг геологичид онцолж буй бөгөөд, энэ нь нутаг дэвсгэрийн баялгийг бүрэн тодорхой болгох механизмыг бүрдүүлэх ажээ.
У.БОЛОР