
Олон улсын хөлбөмбөгийн холбооны холбоодын цомын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр африкийн Нигер, номхон далайн бүсийн Тахити улс хоорондоо таарч тоглосон юм. Энэ удаагийн тоглолтод Алжир улс таван гоолын зөрүүгээр буюу 6:1-ийн харьцаагаар бут ниргэлээ. Тус тоглолтод Нигерийн багаас Ннамди Одуамади хет трик хийж багтаа тус хүргэжээ. Тахити улсын шигшээ багт мэргэжлийн хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг тамирчид байхгүй бөгөөд бэлтгэлийн цар хүрээ, мөнгөний боломжоороо энэ тэмцээнд оролцож байгаа багуудаас хамаагүй доогуур байрыг эзэлдэг юм. Энэ тэмцээнд Нигерийн шигшээ багт бут ниргүүлсэн Тахитигийн шигшээ ирэх баасан гаригт Испанийн шигшээтэй учраа таарсан бол Нигерийн шигшээ Уругвайтай энэ өдөр учраа таарчээ.
Бразил улсад зохион байгуулагдаж байгаа уг тэмцээн долдугаар сарын 1-ний өдөр өндөрлөх юм.
Б.СҮХ