Хэрхэн гэрэл зурагчин болох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Хэрхэн гэрэл зурагчин болох вэ?

Нийтлэлийг: Дэн Вестергрен
Гэрэл зургийг: National Geographic Creative


National Geographic-ийн гэрэл зурагчин Жорж Мобли

Хэрхэн Нэйшнл Жеографикийн гэрэл зурагчин болох вэ?

Энэ асуултанд National Geographic Traveler сэтгүүлийн гэрэл зургийн албаны
дарга Дэн Вестергрен ийн хариулсан байна.

Хэрэв та гэрэл зургаар “амьдрах гэж байгаа бол гэрэл зураг нь бусад ажил төрөл,
сонирхлоос огтхон ч ялгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь цалинтай
гэрэл зурагчны орон тоо маш цөөхөн. National Geographic Traveler сэтгүүлд
зориулан зураг авдаг бүх гэрэл зурагчид нь чөлөөт уран бүтээлчид, хувиараа
гэрэл зураг авдаг хүмүүс байдаг.

Гэрэл зураг авах нь үнэхээр сэтгэлд таатай үйл хэрэг мөн, гэхдээ та үүнийг
ажлаа болгохоор шийдэх аваас зураг авах нь тийм ч зугаатай ажил биш болж мэднэ.
Тиймээс сайн гэрэл зурагчин болохын тулд та гэрэл зургаар өвчилсөн байх
хэрэгтэй. Мөн өөрийн сонирхож байгаа сэдэвтэйгээ холбогдох маш их хүсэл эрмэлзэлтэй
байх ёстой.

Гэрэл зурагчин байх нь бусад төрлийн ажлаас тийм ч их ялгаагүй гэж би өмнө
хэлсэн. Юуны өмнө та энэ салбарын талаар чадах бүхнээ олж мэдэх хэрэгтэй, дараа
нь шийдвэр гаргагчид хэн болохыг олж мэдэх шаардлагатай болно. Үүнийхээ
зэрэгцээ бүхий л цагаа гэрэл зураг авахад зориулах хэрэгтэй, ингээд харилцан
ярилцах зөв хүнээ олох цагт та өөрийн санаагаа баталгаажуулах зургуудтай болсон
байна.

National Geographic сэтгүүлийн гэрэл зургийн албаны дарга асан “Хэрэв чамайг
ажилд авахыг хүсч байгаа бол бид чамайг хэн гэдгийг аль хэдийнэ мэдсэн гэсэн
үг” гэж хэлсэн байдаг.

Тэр үүгээрээ юу хэлж байна вэ гэвэл National Geographic-т зориулж зураг авах нь
эхлэн суралцагчийн ажил биш юм.

Манай редакторууд сэтгүүл, ном, сонин, онлайн мэдээллийн хэрэгслийг тогтмол
харж, сайн зураг байнга авч байгаа гэрэл зурагчдыг хайж байдаг. Улмаар төрөл
бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тогтмол сайн зургаа гаргаж буй гэрэл
зурагчны нэрийг олж харвал бид түүнтэй холбоогдож, сонирхолтой, сайн түүх,
сэдэв байгаа эсэхийг нь лавлах болно.

Учир нь зөвхөн сайн гэрэл зурагчин байх нь хангалтгүй. National Geographic-т
зургаа гаргахын тулд танд маш сонирхолтой сэдэв, түүх байх хэрэгтэй юм

Та Д.Вестегрентэй твиттерээр (@dwestergren)
болон инстаграмаар (@danwestergren) холбогдож болно.


http://nationalgeographic.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж