
“Blue moon” арт галерейн хамт олноос ирэх долдугаар сарын 15-30-нд орон нутгаар аялж, уран бүтээл туурвих гэж байна. Зураачдаас бүрдсэн уран бүтээлчид Улаанбаатараас гарч Төв, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах юм. Мөн тус галерей Хятадын Өвөрмонголын дурсгалт газруудад зочлох аяллыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Г.ДАША