Америкийн гоо үзэсгэлэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Америкийн гоо үзэсгэлэн тодорлоо

АНУ-ын энэ жилийн тэргүүн мисс өчигдөр тодорч, Эрин Брэди гэх 25 настай бүсгүй гоо үзэсгэлэнгийн титмийг гарджээ. Коннектикут мужийг төлөөлөн оролцсон гоо бүсгүй Эрин Брэди нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд Тони Карассо гэгч залуутай сүй тавьсан байна. Ийнхүү Эрин Брэди ирэх арваннэгдүгээр сард Нэгдсэн улсыг төлөөлөн олон орны гоо бүсгүйчүүдтэй 2013 оны дэлхийн мисс тэмцээний титмийн төлөө өрсөлдөх гэнэ.

Одоогоор Америкийг оруулаад нийт дэлхийн 42 орон тэргүүн миссээ тодруулаад байгаа аж. Дэлхийн мисс тэмцээнийг зохион байгуулагч тэрбумтан Дональд Транпиний төлөөлөгчийн мэдээлснээр “Дэлхийн мисс” тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын “Крокус сити холл” концертийн танхимд нээлтээ хийх гэнэ.

Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж