
Загвар өмсөгч тэргэнцэртэй залуус маань гоёлын, үндэсний загвартай гоёлын хувцас мөн энгийн гэсэн 2-3 ээлжийн хувцас өмсөж оролцсон бөгөөд манайхаас өөр улсуудад энэ шоу жил бүр зохион явагддаг байна.
Шоуг зохион байгуулах гол зорилго
- Тэргэнцэртэй иргэдийн талаархи нийгмийн хандлагыг өөрчлөхөд нөлөөллийн шинэ хэлбэр бий болгох
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гоо зүйн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачлагыг дээшлүүлэх
- Тэргэнцэртэй 18 иргэн анх удаа мэргэжлийн моделуудтай зэрэгцэн загварын үзүүлбэрт оролцоно
- Дизайнеруудын орчин үеийн өдөр тутмын болон гоёлын хувцасыг тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохируулан загварлаг байдлаар зохион бүтээх
Энэхүү шоуг зохион байгуулахад го үүрэг гүйцэтгэсэн байгууллага бол “Урлах эрдэм дээд сургуулийн GT Загварын товчоо байна. 3 сар гаруйн хугацаанд тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохирсон өмсгөл бүхий өпөр тутмын ба гоёлын нийт 70 гаруй хувцас, гутал, аксессуарын бүтээлүүдийг урласан байна. Үүнээс гадна материал болон гүйцэтгэлийн зардалыг бүрэн хариуцаж богино хугцаанд хамтран ажиллах байгууллага хамт олны бүрдүүж тус шоуг сайхан зохион байгууллаа.