Турк улсад бүх нийтийн ажил хаялт болжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Турк улсад бүх нийтийн ажил хаялт болжээ

Стамбулын жагсагчдыг дэмжин бүх нийтийн ажил хаялт зарлахаар Туркийн томоохон  үйлдвэрчний эвлэлүүд нэгджээ. Эдгээр үйлдэрчний эвлэл нь инженерүүд, эмнэлэгийн ажилтнууд, уран барилгачид, шүдний эмч нар ба төрийн албан хаагчдын сонирхлыг төлөөлдөг ажээ.

Инженерүүд, эмнэлэгийн ажилтнууд, уран барилгачид, шүдний эмч нар ба төрийн албан хаагчдын сонирхлыг төлөөлдөг томоохон үйлдвэрчний эвлэлүүд Стамбулын  жагсагчдыг дэмжин даваа гаригт бүх нийтийн ажил хаялтыг эхлүүллээ. Эрх баригчид тэдний даваа гаригийн ажил хаялтыг хууль бус гэж тооцов.

Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалахаар Стамбулд эхэлсэн эсэргүүлцлийн ажиллагаа Турк даяар гурав дахь долоо хоногийн турш үргэлжилж байна. Эсэргүүцлийн ажиллагаа нь эмх замбраагүй байдлыг дагалдуулж байгаа аж. Амралтын өдрүүдэд Стамбул, Анкара хотуудад жагсагчид ба цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн гарлаа. Туркийн эсэргүүцлийн ажиллагааны явцад таван хүн амиа алдсан ба хэлмэгдсэн хүмүүсийн тоо нь 5000 гаруй болоод байна. Стамбул, Анкара хотуудын захирагчид эдгээр мегаполисийн төвд ням гаригт жагсаал хийхийг хориглосон байжээ. Даваа гаригт шилжих шөнө жагсагчид ба цагдаа нарын хоорондын мөргөлдөөний үеэр нийт 441 хүнийг барин саатуулсан ба жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, мөн хийн уусмалтай усаар бууддаг шүршүүрийг хэрэглэжээ.

 
Үйлдвэрчний эвлэлийн лидерүүд иргэдэд хандан “эрх чөлөөтэй, ардчилсан Туркийн төлөө” тэмцэлд үүсч болох таагүй нөхцөлд ойлголттойгоор хандахыг уриалав.

Туркийн Дотоод хэргийн сайд Муаммер Гюлер ҮЭ-ийн үйлдлийг хууль бус гэж нэрлэв. “ҮЭ-ийн явуулах гэж байгаа  эсэргүүцлийн ажиллагаа нь хууль бус” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ хэлжээ.

Үүний өмнө Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн нэгдэл” (KESK) даваа гаригт ерөнхий ажил хаялт хийхийг уриалсан байна. Үүний дараа “Дэвшилтэд ҮЭ-ийн нэгдэл” (DISK) яаралтай хуралдан ажил хаялтад нэгдэхээр шийдсэн аж. Энэ ажиллагааг хийх шалтгаан нь Стамбулын төвд ням гаригт шилжих шөнө цагдаагийнхан жагсагчдыг хөөн тараасан явдал болжээ.

Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган энэ эсэргүүцлийн ард хэт даврагчдын хэсгүүд байна гэв. Ерөнхий сайдын орлогч Бюлент Арынч (Bülent Arınç ) 17-ны өдөр мэдэгдэхдээ, эсэргүүцлийн ажиллагааг дарахын тулд хотуудад арми оруулж магадгүй гэжээ. Цагдаагийн  ажиллагаа хүчин мөхөсдвөл армийг ашиглаж болох талтай гэж тэр үзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж