Зэрэг сумын удирдлага эмнэлгээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Зэрэг сумын удирдлага эмнэлгээс гарлаа

Ховд аймгийн Зэрэг сумын Засаг дарга, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, эмч, нягтлан бодогч зэрэг нийт 10 хүн энэ сарын  7-ны өдөр хоолны хордлого оноштойгоор сумынхаа эмнэлэгт хэвтсэн. Тэдгээр иргэд дунд сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлэхээр зарласан тендерт хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүн /зөгийн бал, сүү, тараг, хярам, 10 гаруй  нэр төрлийн гурилан боов, аарц, чацарганы шүүс/-ний амталгаа хийснээс хордсон юм.  Сумын эмнэлэгт найман хүн хэвтэн эмчлүүлж,  гэрээр хоёр иргэн эмчилгээ хийлгэж байна.Хордлого тайлах эмчилээ хийснээр эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн дөрвийнх нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан аж.  Хүнсний бүтээгдэхүүн болон өвчтөнөөс авсан шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж