
Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн хяналт шинжилгээний багийн ажлын хэсэг сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарын ур чадвар, мэдлэг боловсролын төвшинг тогтоох үнэлгээ хийлээ. Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, ажлын төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдэд уг үнэлгээг хийв. Тус үнэлгээгээр Богд сумын ерөнхий боловсролын сургууль 60,1 хувь, цэцэрлэг 72,5 хувь, Соёлын төв 63,2 хувь, Баруунбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургууль 61,9 хувь, цэцэрлэг 62 хувь, соёлын төв 74,6 хувь, Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургууль 61,9 хувь, цэцэрлэг 58 хувь, соёлын төв – 70,4 хувиар тус тус үнэлэгдсэн байна.
Б.Батчимэг