15 давхраас унаад амьд үлджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

15 давхраас унаад амьд үлджээ

Их Британийн иргэн Том Стилвелл гэгч залуу Шинэ Зеландын Окленэд хот дахь нэгэн орон сууцны 15 давхарт байрлах гэрийнхээ тагтнаас унасан боловч азаар амь гарсан байна. 20 настай Том Стилвелл доод давхарын хөршийнх рүүгээ тагаараа дамжин орох гэж байгаад унасан аж. Томын доод давхрын хөршийн мэдээлснээр тэрээр ням гаригийн өглөө сэрээд гэртээ цоожлогдсон байсан учраас түүний балконоор дамжин гарахыг хүссэнээс дээрх осол гарсан байна. Том Стилвелл 15 давхараас унасны улмаас хэдэн яс нь хугарч, дотор эрхтэн нь гэмтсэн бөгөөд түүний бие санасныг бодвол харьцангүй сайн байгаа гэнэ. Эмч нарын мэдээлснээр тэрээр тагтнаас доошоо унаж байхдаа залгаа барьсан 13 давхар орон сууцны дээврийг мөргөх  зэлгээр олон саадтай тулгарсан нь унах хурдыг сааруулсан байна. Том Свилвелл нь зуны амралтаараа Шинэ Зеландад ажил хийж байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж