Парис Жексон Майклын охин биш

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Парис Жексон Майклын охин биш

Попын хаан Майкл Жексоны охин Парис амиа хорлохыг завдсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Зүрхний мэс засалч болох хүсэлтэй, амьдралын идэвхи сайтай өсвөр насны охин юуны учир амиа хорлохоор завдсан нь тодорхой хэвээр байна. Зарим эх сурвалжууд Парисыг ах Принцийг төрсөн ээжтэй ойр дотно болсонд дургүйцэн уурандаа бугуйгаа эсгэсэн хэмээн мэдээлж байсан. Харин “Daily Mail”-д Парис Жескон Майклын охин биш, ах Принцтэй эцэг нэгтэй биш гэдгээ олж мэдсэн нь амиа хорлох тухай бодох хэмжээний цочрол өгсөн гэж мэдээлжээ. Учир нь Парис Жексон амиа хорлохыг завдахаасаа хэдхэн хоногийн өмнө өөрийгөө ах Принцээс өөр аавтай гэдгээ зарлаад байсан гэнэ. Өдгөө 15 настай Парис гэр бүлийнхэн дундаа Майклаас гадна ах Принцтэйгээ их дотно байдаг бөгөөд түүнийг төрсөн ахаа гэдэг бат итгэлтэй байсан аж. Харин тэрээр саяхан Майкл Жексоныг өөрийнхөө төрсөн эцэг биш гэдгийг олж мэдсэн гэнэ. Парис нь Майкл Жескон гурав дахь эхнэр Дэбби Ровегээс төрсөн охин юм. Парис Жексон үргэлж Майклыг төрсөн аавыгаа хэмээн итгэсээр ирсэн бөгөөд түүнийг маш их хайрлаж, түүнээс үлгэр дууриалал авдаг байсан итгэл үнэмшил нь нэг л өдөр нуран унасанд гүн шоконд орсон гэнэ.

Парис Жексон өнгөрсөн 5-ны өдөр эм хэтрүүлэн хэрэглэж, бугуйгаа зүссэн байдалтай Калифорни мужийн Лос-Анжелес хотын их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Одоогоор түүний биеийн байдал нэлээдгүй сайжраад байгаа ч дахин нэг сар эмнэлэгт хэвтэх гэнэ. Үүний дараа тэрээр ээж Дэбби дээрээ нүүж очих аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж