Чилид хийсэн айлчлалынхаа үеэр хоёр улсын худалдааны гэрээг үзэглэх ёслол дээр сууж байхдаа өмнөө тавьсан хайрцагнаас үзэг аван халаасалж орхисон Чехийн Ерөнхийлөгч Вацлав Клаусын бичлэг олон улсад шуугиан тариад байгаа билээ. Түүний үзэг халаасалж байгаа дүрс бүхий бичлэгийг YouTube сайтаас одоогоор 2.5 сая хүн үзээд байна.
Чехийн хэвлэлүүд үүнийг янз бүрээр тайлбарлаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийг ийнхүү өөрийн мэдэлгүй юм хумслаад байдаг зуршилтай хэмээн мэдээлэв. “Жож” телевизийн мэдээлснээр Вацлав Клаус сүүлийн 20 жил ийнхүү янз бүрийн зүйлс хулгай хийж байгаа гэнэ. Тэрхүү мэдээнд өгүүлснээр Ерөнхийлөгч энэ сард эмчилгээнд орж магадгүй.
69 настай Вацлав Клаус 2003 оноос хойш Ерөнхийлөгчийн алба хашиж байгаа. 1993-1997 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.