Хойдчууд АНУ-д хүсэлт тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Хойдчууд АНУ-д хүсэлт тавилаа

Хойд Солонгос улс АНУ-тай ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Солонгосын хойгийн нөхцөл байдлын тухай ярилцах гэж байгааг Хойд Солонгосын төв хэвлэл мэдээллээ. АНУ-ын хувьд энэ мэдээлэлд тодорхой хариулт өгөөгүй байгаа юм. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр цөмийн зэвсгийн болоод алсын тусгалтай пуужингийн туршилт хийж эхэлснээс АНУ-тай ямар нэгэн хэлэлцээрийн ширээний ард суугаагүй бөгөөд АНУ, Өмнөдтэй цэргийн хамтарсан сургуулилт хийж байсан билээ. Дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажлыг Хойд Солонгосын үндэсний аюулгүй байдлын хороо зохион байгуулахаар болсон байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ыг анх удаа хэлэлцээрийн ширээнд урьж байгаа нь энэ юм. Хамгийн сүүлд албан бусаар 2012 оны хоёрдугаар сард Бээжин хотод Хойд Солонгосын тэргүүн дэд ерөнхийлөгч Ким Ке Хван, АНУ-ын Солонгосын хойгийн бодлого хариуцсан зөвлөх Глин Дейвис нар уулзаж Солонгосын хойгийн тухай ярилцаж байсан билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж