Төрийн ордон эзгүйрэв

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Төрийн ордон эзгүйрэв

УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулснаар гишүүдийн олонхи орон нутагт ажиллаж байгаа бол Засгийн газар ч хөдөө рүү анхаарлаа хандуулаад буй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа төрийн тэргүүнийг орон нутагт аргамжих болсон. Энэ бүхнээс үүдэж Төрийн ордон эл хуль, нам жим өдрүүдийг үдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр ажилласан бол өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл аймгийг зорих болж байна. Гэхдээ УИХ-ын хаврын чуулганы завсарлагын хугацаа дуусах цаг ойртож байгаа болохоор нам жим саарал ордон удахгүй хөлд дарагдана.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж