Ирэх зургадугаар сард арлын оронд очиж тоглолт хийнэ гэдгээ тус театрын ерөнхий менежер мэдэгдлээ. “Хэдийгээр Япон руу аялахыг хориглосон санамж гарсан ч Токио, Нагоя хотууд аюулгүй байгаа шүү дээ. Бид Японы ард түмэнд сэтгэл санааний дэмжлэг үзүүлэн, урлагийн гайхамшгаар өөдрөг сайхан сэтгэлийг бэлэглэмээр байна” хэмээн тэрбээр ярьлаа.
Тус театр зургадугаар сарын 4-19-нд аялан тоглолтоо хийх бөгөөд 5-нд Вердийн “Дон Карло”-г удирдаач Жэймс Ливайн удирдан тоглуулна. Энэ өдөр тэрбээр тус театрт хөл тавьсныхаа 40 жилийг ойг тэмдэглэх юм. Метрополитаны театр Японд өмнө нь зургаан удаа очиж тоглолт хийж байжээ.