11-11 төвд 116 гомдол, санал иржээ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

11-11 төвд 116 гомдол, санал иржээ

Иргэдээс мэдээлэл авах Засгийн газрын лавлах 11-11 төвөөр дамжиж 2013 оны зургадугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэдээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан 116 гомдол, санал хүсэлт, шүүмжлэлийг хүлээн авч,  холбогдох албан тушаалтанд шилжүүлснээс 106 гомдол, санал хүсэлт, шүүмжлэлийг шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 гомдол, санал хүсэлт хяналтын шатанд байна.

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Иргэн, хуулийн этгээдийн өр төлбөргүйг тодорхойлсон лавлагааг Сүхбаатар дүүргийн 10-р хороо 100 айлын Петровисын ШТС-ын баруун талд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байранд олгож байна.

Лавлагаа  авахдаа:

1.Иргэн:

а/.Цахим иргэний үнэмлэх, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд цахим үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа эх хувиар буюу хуулбар

б/.Лавлагааны хураамжийн баримт 

2.Хуулийн этгээд:

а/Улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар буюу хуулбар

б/Лавлагааны хураамжийн баримт

Лавлагааны хураамж:

Иргэн:  2000 төгрөг

Хуулийн этгээд:  10000 төгрөгийг Шийдвэр гүйцэтгэх газрын Хадгаламж банкны 10460020008 тоот дансанд тушаана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж