А.Бат-Ялалтын гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

А.Бат-Ялалтын гомдлыг хэлэлцэнэ

Хоёр сая төгрөг дээрэмдэхээр банкны байранд нэвтэрч, галт зэвсэг хэрэглэн хүний амь нас хөнөөсөн А.Бат-Ялалтын гомдлыг энэ сарын 20-нд Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тэрээр анхан шатны шүүх буюу Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд оноосон 25 жилийн ялыг эс зөвшөөрч, ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.

А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх нэгэн банкны салбарт “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” хэмээн худал хэлж нэвтрэн, захирал н.Туяагаас мөнгө нэхэж, түүний нөхрийг нь буудан хөнөөсөн билээ. Түүнд өмнө нь Налайх дүүргийн шүүхээс цаазаар авах ял оноож байсан ч давж заалдах шатны шүүхээс түүнийг хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм. А.Бат-Ялалтад  холбогдох шүүх хурал өмгөөлөгч хуралд ирээгүй гэх үндэслэлээр гурван удаа хойшилж  байсан билээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж