
Хэдийгээр экс гишүүн Г.Адьяа энэ асуудлыг үгүйсгэж байсан ч, улс төрийн хүрээнийхэн хийгээд учир ургуулсан гэх хатагтай Д.Туяа нь ч ямар нэгэн хариу өгөлгүй өнөөг хүртэл нам дарагдсан түүхтэй. Ямартай ч гишүүн гэх гайхамшигтай сэтрээсээ салсан тэр өдрөөс хойш улс төрөөс зайгаа барьж, олон жил нам гүм амьдарсан Г.Адьяа оны өмнөхөн болсон АН-ын “Тансаг харшийн наадам” буюу “Next stop”-д гэргийн хамт саатсан юм. Г.Адьяа даргын амьдралынх нь хоёр дахь сонголт болсон Оюунгэрэл хэмээх энэ эрхэм Германд боловсрол эзэмшсэн толгой гэж алт болсон эмэгтэйчүүдийн нэг. Өөрийн амидаа ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй нэг ангид тохой нийлүүлэн суралцаж байсан тэрээр хоёр хүүхэдтэй бөгөөд өмнөх нөхрөөсөө өрх тусгаарлаад багагүй хугацааг ганц бие үдсэний эцэст Г.Адьяатай ханилсан гэдэг. Түүгээр ч барахгүй герман хэлнээс ном орчуулдаг боловсон хатагтай гэнэ лээ.