Гадаад дахь иргэдийн санал хураалт дууслаа

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Гадаад дахь иргэдийн санал хураалт дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад дахь монголчууд саналаа өгч дууслаа. Энэ сарын 14-ний 07.00 цагт эхэлсэн санал хураалтад нийт 39 дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан 6233 сонгогч саналаа өгөхөөр бүргүүлсэн билээ. Эцсийн байдлаар Монголын цагаар 13.00 цагт Сан-Францискод санал хураалтыг хаасан бөгөөд одоогоор тус хотын ирцийн талаарх мэдээлэл гараагүй байна.

Хамгийн сүүлийн мэдээлэл буюу 11.00 цагийн байдлаар гадаад дахь монголчуудаас 4218 сонгогч саналаа өгсөн байна.  Гадаад дахь монголчууд саналаа өгч дууссантай холбогдуулан өнөөдөр 15.00 цагт СЕХ-ноос мэдээлэл хийнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж