Toyota Япон дахь бүх үйлдвэрээ сэргээв

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Toyota Япон дахь бүх үйлдвэрээ сэргээв

Toyota Motor Corp автоконцерн энэ даваа гаригаас Япон дахь
бүх үйлдвэрийнхээ ажиллагааг гуравдугаар сарын 11-ний сүйрлийн газар хөдлөлтөөс
хойш анх удаагаа бүрэн сэргээжээ.

Даваа гаригаас эхлэн үйлдвэрлэлийн хүчин чадал 50 хувиар
ажиллаж эхлэнэ. Тэр нь нөөцийн хангамж дутагдалтайгаас үүдэлтэй гэж компани
мэдэгдэхдээ хэзээ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахыг хэлсэнгүй.

Японы машины бас нэг үйлдвэрлэгч Honda Motor Co. компанийн
удирдлага гамшгийн өмнөх төвшинд хүртэл хичнээн хугацаа шаардлагатайг хэлээгүй
юм. Honda хоёр үйлдвэрийн ажиллагаагаа дөрөвдүгээр сарын 11-нд сэргээсэн
байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж