
Алтны үнэ дахин дээд амжилтаа тогтоов. Шууд хүргэх нийлүүлэлтийн т.унци 1479,35 ам.доллараар, зургадугаар сарын нийлүүлэлтийн нэг унцийн үнэ 1480,50 ам.доллар болон өсөв. Алтыг дагаад мөнгөний үнэ өсөн нэг т.унци мөнгө 42,42 ам.доллараар зарагджээ.
Өсөлтийг өдөөгч шалтгаан нь Хятадын инфляцийн хурд болж байна. Гуравдугаар сард тэр нь жилийн дүнгээр 5,4 хувийг харуулсан нь гурван жилийн доторх хамгийн дээд хэмжээ болжээ. Мушгиралдан гарч ирж буй инфляци Барууныг зовоож байна. Өнгөрсөн долоо хоногт Европын төв банк жилийн түлхүүр ханшаа 1,25 хувиар өсгөхөөс өөр аргагүй болов. Үнийн өсөлт дөрөв дэх сардаа дараалан ЕТБ-ны тавьсан босгыг “доогуур, гэхдээ хоёр хувьд маш ойрхноор” даван алхсаар гуравдугаар сард 2,6 хувьд хүрсэн байлаа. АНУ-ын Холбооны нөөцийн систем ханшийг дээд зэргээр дор 0-0,25 хувиар одоохондоо барьж буй. ХНС-ийн зарим ажилтнууд “инфляцийг хэтэрхий өндөрт гарахаас өмнө” дэмжлэгээ зогсоох хэрэгтэй гэж байгаа.
“Инфляци гэдэг үг хөрөнгө оруулагчдын хуьд гол үг болжээ. Энэ долоо хоногт алтны үнэ 1500 ам.долларын хэмжээг давсан байна” гэсэн Сөүлийн Tongyang Futures компанийн трейдер Парк Йонг Беомын хэлснийг Bloomberg иш татлаа. “Материалын хөрөнгийн ашиглалт нь дэлхийн валютуудын үнэ цэнэ буурч байгаар мөн Ойрхи Дорнодын хувьсгалын тоос тэнд тархах учраас нийлүүлэлт тасалдана гэсэнтэй холбоотойгоор гарч ирж байна” гэж судалгааны тоймдоо Guild Investment Management-ийн гүйцэтгэх захирал онцолсон байна.
Энэ онд алт унци нь 1600 ам.доллар хүрэх боломжтойг дэлхийд нэртэй GFMS зөвлөмжийн компанийн судалгаанд өгүүлжээ. “Эрэлт өсч байгаа учраас олон тооны алт олборлох компаниуд геологийн хайгуулийн ажилд идэвхтэйгээр хөрөнгө оруулах болсон бөгөөд шинэ ордуудыг хурдтайгаар ашиглаж эхэллээ. Энэ үйл явц 2-3 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд санал нь аажмаар эрэлтээ гүйцэж, тэнцвэртэй үнийг үүсгэнэ. Тиймээс алтны унцийн үнийг 1900 ам.доллар хүрнэ гэдгийг хүлээж болно” хэмээн UFS Investment Company-ийн хөрөнгө оруулалтын албаны шинжээчид хэлж байна. Ойрын таван жилд алтны унцийн үнэ 2000-2500 ам.доллар хүрнэ гэж тэдний зарим нь үзжээ.
“Өнөөдөр алтанд хөрөнгө оруулахгүй байх нь тэнэг мэт байгаа шиг мөнгөнд хөрөнгө оруулахгүйгээр хаяж болохгүй” хэмээн GoldCore компанийн гүйцэтгэх захирал Марк О’Бирн хэлжээ. Мөнгөнд хөрөнгө оруулах нь ашгаараа толгой зохиж байна. Жилийн үзүүлэлтээр эзэнгүй метал тооцоогоор мөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт эздэдээ 88,7 хувийн бодит ашиг авчирсан байв.
Үнийн энэ дээд өсөлт “алтан хөөсөнцөр” үүсгэж магадгүйг шинжээчид сануулж байгаа “Бид дэлхийн төв банкуудын бодлогын улмаас зах зээлт хиймэл төлөлтийн урсгалыг ажиллаж байна. Үнийн зохицуулалт гараад ирэнгүүт тэр нь өөрчлөгдөнө. Алт төгсгөлгүйгээр өснө гэж байхгүй тиймээс энэ урсгал динамикийг ээлжит хөөсөнцөр гэж үзэж болох талтай. Гэхдээ дэлхийд алтнаас өөр хамгаалалтын хөрөнгө алга” гэж шинжээчид өгүүлж буй.