
Тухайлбал, “Цагийн ажил” төслийн хүрээнд тус бүр 15 оюутны бүрэлдэхүүнтэй 28 баг хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин хамгийн эрэлттэй байгаа төмөр зам, барилга, авто зам, хөдөө аж ахуй гэсэн салбаруудад ажиллах аж. Мөн 21 аймгийн 1 сумыг сонгож өвөлжөө барих болон багш, эмч, бизнесийн чиглэлийн 4 оюутнаас бүрдсэн баг сум тус бүрт ажиллах зэргээр оюутан залуусыг баг болгон хувааж, цагийн ажил хийлгэх юм. Түүнчлэн цагийн ажил хийж буй оюутнуудын хөдөлмөрийн хөлсийг ч мөн тооцсон байна. Тухайлбал, төмөр зам, барилга, авто зам, хөдөө аж ахуйд ажиллах оюутнуудын цалин 500 мянган төгрөгөөс доошгүй байх бол суманд ажиллах оюутнуудын цалин 200 мянга, харин өвөлжөө барих оюутнуудын цалин 500 мянган төгрөг байх аж. Зуны амралтаараа ажил хийхийг хүсч байгаа бол Монголын залуучуудын холбоонд очиж бүртгүүлээрэй.
Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зуны амралтаараа цагийн ажил хийх боломж олгож буй уг төсөлд 600 гаруй сая төгрөг зарцуулах юм байна.