
Реалити шоуны од Ким Кардашиан төрөх ёстой хугацаанаасаа таван долоон хоногийн өмнө амаржиж, охинтой болсон байна. Ким, Канье нарын ойрын эх сурвалжийн “TMZ”-д мэдээлснээр Кардашиан өнгөрсөн бямба гаригийн өглөө “Cedars-Sinai” эрүүл мэндийн төвд төрсөн гэнэ. Ким Кардашианыг амаржих үед алдарт рэппэр Канья Уэст хажууд нь байлцаж, шинэ хүнээ угтан авсан байна. Одоогоор эх, хүүхдийн бие сайн байгаа гэнэ.