@Гэрэл зураг сонирхогчдын facebook групп
Энэ сарын 23-нд энэ жилийн хамгийн том (дэлхийтэй хамгийн ойрхон) сар мандах юм
гэнэ. Хүмүүс үүнийг "супер сар" гэж хочилдог байна. Дараагийн
тохиолдол нь ирэх оны 8 сарын 14нд болох юм байна. Тиймээс жилд ганц тохиолддог
энэхүү мөчийг алдалгүй камераа барьж гараад, гоё зурагнууд дараарай.
Би энэ зургийг өмнө нь оруулж байл уу яалаа мартчихаж. Гэхдээ сартай холбоотой
юм бичсэнийх оруулчихъя гэж бодлоо. Энэ сар – дээр бичсэн "супер сар"
биш боловч бас жилд ганц гарч ирдэг, алдарт: "Ургацын Сар" юм.
Ургацын баярын үеэр гарч ирдэг болохоор ийнхүү нэр авчээ.
6 сарын 23-нд супер сарны зураг дараад байж дээ. Амжилт!