
“Йоббик” намын парламентын жигүүрийнхэн. Фото: AFP
Үндсэн хуулийг өөрчлөхөөр 262 депутат санал өгч, 44 хүн эсрэг байлаа. Унгарын Иргэний холбоо гэх эрх баригч нам шинэ хуулийг дэмжлээ. Түүний эсрэг хэт барууны “Йоббик” (“Шилдэг унгарын төлөө”) нам байлаа. Тэд шинэ Үндсэн хуулиас тэнцвэржүүлэх механизм алга болсныг эсэргүүцэж байна.
Шинэ Үндсэн хуулинд Унгарын ард түмнийг “бурхан ба христийн шашин нэгтгэнэ” гэж өгүүлсэн байна. Төр амьдралыг хамгаалах үүрэгтэй, амьдрал нь үр тогтсоноор эхэлнэ гэж өгүүлжээ. Энэ заалтаар шинэ хууль үр хөндөхийг хориглож байна. Шүүмжлэгчид дээрх заалт нь сексийн цөөнх болон бусад шүтлэгтнүүдийг ялгаварласан утгатай гэж үзэж байгаа ажээ. Мөн хуулинд төрийн өр ДНБ-ий талаас бууртал төсөв ба гааль, татварын бодлоготой холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахыг Үндсэн хуулийн шүүхэд зөвшөөрөхгүй заалтыг оруулжээ.