Нигерийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зарлав

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Нигерийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг зарлав

Нигерийн ерөнхийлөгчийн сон­гуу­лийн дүнг зарлахад өнөөгийн ерөн­хийлөгч Гудлак Жонатан сон­гуулийн ялагчаар тодорчээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн бүх саналын хуудсыг тоолсны дараа Гудлак Жонатан 57 хувийн саналаар ялж, түүний өрсөлдөгч  Мухаммад Бухари 31 хувийн саналаар дараал­жээ. Жонатаныг 22,5 сая хүн дэмжсэн бол Бухарийн төлөө 12,2 сая хүн санал өгсөн байлаа.

Урьдчилсан дүн гарсны дараа Бухари сонгуулийн дүнг үл зөв­шөөр­сөн мэдэгдэл хийж, зарим газар үймээн дэгдсэн байна. Олон улсын ажиглагчид Нигерийн сон­гуульд онцын зөрчил гараагүй гэж тэмдэглэжээ.

Гудлак Жонатан өнгөрсөн жи­лийн тавдугаар сараас Төрийн тэр­гүүнээр ажиллаж байгаа бөгөөд түүнийг эдийн засгийн хөгжлөөр тогтвортой Нигерийн өмнөд нутагт дэмждэг. Тэнд гол төлөв христийн шашныхан амьдардаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж