
АНУ-ын Хьюстон хотын сургуулийн өмнөх насны боловсрол олгох цэцэрлэг дээр бага насны хүүхэд буу авчирснаас болж гурван ч хүүхэд шархадсан хэрэг орон нутгийн цагаар өчигдөр гарсан байна. Хүүхдүүд үдийн хоол идэхээр сууцгаах үед хэргийн эзний халааснаас буу унаж доргилтоос буудаж эхэлсэн бөгөөд хүүхдүүдийг шархдуулжээ. Бууг унаж байхыг харсан зургаан настай Кеннеди охин “ Буу их хүнд байсан. Тэр шалан дээр сандлын доогуур уначиахсан” гэж ярьсан байна. Бууны суманд хүүхдүүд шархдаж байх үеэр цэцэрлэгийн цайны газарт 42 хүүхэд байсан гэнэ. Тэдний дунд байсан зургаан настай хоёр хүү хөлдөө сумны шарх авсны нэг нь бууг авчирсан хэргийн эзэн байжээ. Мөн өөр нэг таван настай охин өвдгөнлөө шархадсан байна. Азаар шархадсан хүүхдүүдийн биеийн байдал гайгүй тогтвортой байгаа аж.
М.Наст