Экс Ерөнхий сайдын бэр

Хуучирсан мэдээ: 2013.06.16-нд нийтлэгдсэн

Экс Ерөнхий сайдын бэр

Экс ерөнхий сайд Сү.Батболдын өвөрмөц нэртэй хүүхдүүдийнх нь нэг Самади аав,ээжээ эмээ өвөө болгосон. Гэвч үүнээс үүдэн экс Ерөнхий сайдын гэр бүлд багагүй маргаан үүсээд байгаа сурагтай. Хүүхдүүдийнхээ асуудалд барагтай бол  хошуу дүрдэггүй Х.Отгонтуяа хатагтай шинэхэн бэрээ эсэргүүцэж, багагүй асуудал үүсгэжээ. Экс Ерөнхий сайдын  эхнэрийн таалалд нийцэж,сэтгэлд нь хүрэхгүй байгаа энэ  бүсгүйг Номин гэдэг бөгөөд тэрбээр өдгөө  24 настай.Орос 3 дугаар сургуулийг төгссөн.10 жилийн сургуулиа төгсөөд Бээжингийн их сургуулийг зорьсон ч замынхаа дундаас буцсан нэгэн гэнэ. Номин өмнө нь нэгэн  залуутай айл гэр болтлоо дотносож байсан ч хайртай залуу нь аймшигт ослоор амиа алджээ.

Дээрх шалтгаануудаас үүдэн экс ерөнхий сайдын эхнэр бэр болох гэж буй бүсгүйгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байна.  Нэгэнт  хөл хүнд болсон хүүгийнхээ эхнэрийг  боловсрол нимгэн нэгэн хэмээн Х.Отгонтуяа хатагтай голсон гэдэг.  Хэдийгээр Номин хэмээх бүсгүй хөл хүнд болж, удам залгах үрийг нь хэвлийдээ тээсэн ч  экс ерөнхий сайдын бэр болоход удам судар, боловсрол мэдлэгээрээ гологдож, залуу бүсгүй тун хүнд байдалд ороод байгаа гэнэ. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын хувьд шинэ хуучин эхнэрээс нийлсэн таван хүүхэлтэй. Гэвч тэрбээр хүүхдүүдээ алгаж харьцалгүйгээр тун өндөр болосрол эзэмшүүлсэн. Хүүхдүүд нь Англи, АНУ-д боловсрол эзэмшсэн. Буян нь буянаараа, будаг өнгөөрөө гэгчээр баячуудын хүүхдүүд л хоорондоо сууж, баячуудын хүүхдүүд хоорондоо нийлдэг болсон энэ үед  экс Ерөнхий сайдын хоёр том хүү УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Жаргалан, УИХ-ын гишүүн асан Бадамсүрэнгийн хүү Бадрах зэрэг залуучууд учиргүй гар сэтгэл нийлж нөхөрлөдөг юм гэнэлээ. Гэтэл Самади хүү хэний ч танил бус айлын охинтой нийлж байгаа нь Х.Отгонтуяа хатагтайд таалагдахгүй байгаа гэж шуум дэгдээд байсан. Харин хосууд сүүлийн үед хаана ч хөтлөлцөн алхцгаах болсон. Өчигдөр болсон Америкийн балетийг үзэхээр ийн хүрэлцэн ирсэн байна.

Эх сурвалж: www.GrandNews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж