Ерөнхий сайдаа огцрох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдаа огцрох ёстой гэв

Япончуудын 70 хувь нь Наото Каныг хямралтай тэмцэж чадахгүй
байна гэж дүгнэжээ Шийдэмгий хөдөлж чадахгүй байгаа учраас Наото Кан огцрох
ёстой гэж тэд үзэж байна.

Nikkei сонины асуулгад хамраг­дагсдын 70 хувь нь Засгийн
газрыг хангалтгүй ажиллалаа гэв. Тэдний хямралтай тэмцэхээр авсан арга хэмжээ
нь хүсэн хүлээсэн үр дүнг өгсөнгүй гэж япончууд хэлж байна.

Мөн тэдний 38 хувь нь эдийн засгийг сэргээхийн тулд татварыг
нэмэх хэрэгтэй гэв. Түүнчлэн 31 хувь нь 
татварыг нэмэхээс гадна үнэт цаас гаргах хэрэгтэй гэсэн байна. The Mainichi Daily News
сонины явуулсан бас нэгэн судалгаанд япончуудын 58 хувь нь өндөр
татвар төлөхөд бэлэн гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж