
Ерөнхийлөгч Обама, түүний эхнэр Мишель нарын орлого 2010 онд 1,73 сая ам.доллар болжээ. Энэ даваа гаригт ерөнхийлөгчийн татварын мэдүүлгийг олон нийтэд зарласан байна. Харьцуулахад, өмнөх жилд нь тэдний орлого 5,5 сая ам.доллар байлаа. Орлогын гол үүсвэрийн эх сурвалж нь Баракийн бичсэн номын зохиогчийн шагнал аж. Ерөнхийлөгчийн жилийн цалин 400 мянган ам.доллар бөгөөд хосууд өнгөрсөн жилд 453770 ам.долларын татвар төлсөн байжээ. Ерөнхийлөгч буяны үйлст орлогынхоо 14 хувь буюу 245 мянган ам.долларыг зориулжээ. Дэд ерөнхийлөгч Жо Байден, эхнэр Жиллийн хамт 379 мянган ам.долларын орлоготой байснаас татварт 86,6 мянга, буяны үйлст 5,36 мянган ам.долларыг тус тус хандивлажээ