
Зураг авалтын талбайд Райсын хамт мэргэжлийн жүжигчид тоглох бөгөөд гол дүрийг бүтээж байгаа Алек Болдуины найз улстөрч бүсгүйн дүрийг Райс бүтээх ажээ. Нэгэн зураглалд тэрбээр “хэрэв салж өгөхгүй бол Владимир Путинд алганы амт үзүүлэхээ амлах” гэнэ. Энэ олон ангит кинонд таван жил тоглож байгаа Алек Болдуин Кондолийза Райстай хамтран ажиллахад сонирхолтой байна гэжээ. Өмнө нь энэ кинонд дэд ерөнхийлөгч асан Альберт Гор тоглосон ба Билл Клинтоны киног бүтээгчид урьсан боловч зөвшөөрүүлж чадаагүй гэнэ