“Эмээл-2011” үзэсгэлэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

“Эмээл-2011” үзэсгэлэн гарлаа

Дундговь аймгийн музей “Эмээл-2011” үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнд иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа 30 гаруй эмээл тавигдсан нь голчлон халх, боржгин, Батноров хийцийнх бөгөөд тухайн үеийн уран дархцуулийн ур ухааныг илтгэн харуулсан сайхан үзмэр болжээ.  Үзэсгэлэнд  тавигдсан Монгол улсын  манлай уяач Ж.Содномпилийн 12 цагаантай эмээл олны санал асуулгаар тэргүүлж , суман ташуурын хамт, Сайнцагаан сумын иргэн Н.Эрдэнэчулуун, С.Баянмөнх нарын эмээл удаа нь орлоо.  Ховор сайхан үзмэр дэлгэн үзүүлсэн дээрх эздэд нь аймгийн музей тусгай шагнал гардуулжээ.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж