
Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 метр замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө буюу энэ сарын 14-ний 23.00 цагаас эхлэн хязгаарласан байна. Энэ замыг энэ сарын 21-ний 06.00 цаг хүртэл хааж, "Беринг" ХХК инженерийн шугам сүлжээ шилжүүлэх ажил болон зам барилгын ажлыг гүйцэтгэх юм байна.
Д.ЖАРГАЛ