
хотын залууст шинэ содон бүхнийг мэдрүүлэх гудамжны арт фестиваль
Монголд анх удаа болж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар,
Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монгол-Францын соёлын төв, Гёте
институтээс хамтран “Татум” нэртэй гудамжны арт фестивалийг зургадугаар
сарын 10-14-нд зохион байгуулсан.
Тэгвэл фестивалийн
гол арга хэмжээ өнөөдөр Үндэсний соёл амралтын
хүрээлэнд болж байна. Өглөөний 10.00 цагаас эхлэн үдшийн 20.00 цаг хүртэл
өдрийн турш Герман, Франц, Монголын DJ нарын хөгжмийн хөнгөн хэмнэлд
зугаацаж, гудамжны урлагийг жинхэнэ утгаар нь тэнд мэдрэх боломжтой юм.
“Татум” фестивалийн хүрээнд
залууст гудамжны урлагийг мэдрүүлэхээр Германы DJ Kid Gringo буюу
Маттиас Мюллер, DJ Superhorace буюу Андреас Уилрих, Францын DJ Breakfast
буюу Марио Абуртин, Ноэ нар ирсэн бөгөөд тэднийг дагалдаж
“Парис хип хоп” хамтлаг сайн дураараа ирсэн байна.
Э.ТЭКҮ
