Новосибирскт өрсөлдөх бөхчүүдийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Новосибирскт өрсөлдөх бөхчүүдийг танилцууллаа

ОХУ-ын Новосибирск хотод энэ сарын 16-наас долоодугаар сарын 4-ний өдрүүдэд болох олон улсын хүүхдийн “Спорт-Соёл урлаг-Оюун ухаан” наадмын чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Тус наадамд манай улсаас 76 тамирчны бүрэлдэхүүнтэй баг гар болон сагсан бөмбөг, чөлөөт бөх, шатар, ширээний одон бөмбөгийн төрөлд өрсөлдөх ажээ.

Новосибирскт зодоглох чөлөөтийнхөн:

Хөвгүүд

33 кг    Ганбаатарын Бат-Эрдэнэ /Налайх дүүрэг/
38 кг    Цэндсүрэнгийн Сэргэлэнбаатар /Налайх дүүрэг/
42 кг    Мөнхбаярын Билгүүтэй /Налайх дүүрэг/

Охид

    48 кг    Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/
    52 кг    Гүндсамбуугийн Энхсувд /Налайх дүүрэг/

Дасгалжуулагч

    Даваацэрэнгийн Мөнхбаяр /Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга/

     
Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж