Uma Thurman Каннын наадамд шүүгчээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.20-нд нийтлэгдсэн

Uma Thurman Каннын наадамд шүүгчээр ажиллана

Кино урлагийн ертөнцөд нэр хүндээрээ Оскарын наадмын дараа бичигддэг Каннын наадам ирэх сарын 11-нд нээлтээ хийх гэж байгаа билээ. Уг наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Оскарын шагналт жүжигчин Robert De Niro толгойлгохоор болсон. Харин найман шүүгчийн тоонд жүжигчин Jude Law, Uma Thurman нар орсон тухай наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.
Мөн Аргентины жүжигчин, продюссэр Martina Gusman, Хятадын продюссэр Nansun Shi Норвегийн кино шүүмжлэгч, зохиолч Linn Ullmann, Францын найруулагч Olivier Assayas, 2010 оны Каннын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан Чад улсын найруулагч Mahamat Saleh Haroun, Хонконгийн Johnny To нар шүүгчээр ажиллах гэнэ.
Кино наадам 11 хоногийн турш үргэлжилж наадмын ирэх сарын 22-нд шилдгүүдээ тодруулах ба наадмын дээд шагнал “Алтан далдуу мод”-ны төлөө нийт 19 кино өрсөлдөхөөр болоод байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж