Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд "Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байгууллага, хамт олон” шалгаруулах уралдаан зарласан байна.
Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байгууллага, хамт олныг шалгаруулах уралдаанд Дархан-Уул аймгаас аймгийн Нэгдсэн эмнэлэг, 1-р цэцэрлэг тус тус материалаа явуулжээ.
Уралдааны дүн гарахад Дарханы Нэгдсэн эмнэлэг улсын хэмжээнд шалгарч 1-р байр эзлэн, Өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Эх сурвалж: http://darkhanith.mn