
Сангийн сайд тус уулзалтын “Хөгжиж буй орнуудын оролдлогыг бүрэн дайчлах нь” сэдэвт зөвлөгөөнд Монгол Улсын уул уурхайн эдийн засгийн хөгжилд татварын тогтолцоог үр ашигтай бий болгох сэдвээр илтгэл тавьж, өөрсдийн орны туршлагыг дэлхийн бусад орнуудтай хуваалцав. Мөн Олон улсын валютын сангийнхантай уул уурхайн эдийн засагтай орнуудын татварын удирдлагыг хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцож, хоёр тал Монгол Улсын татвар төлөгчдийн албыг бэхжүүлэх талаар хамтран ажилллахаар тохиролцоонд хүрсэн юм.
Түүнчлэн Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний талаар холбогдох мэдээллийг өгөхийн зэрэгцээ Дэлхийн банкны удирдлагуудаас уг үнэлгээний явцыг хурдасгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Дэлхийн банктай хамтран дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх зээл тусламжийн стратегийн баримт бичгийг энэ оны аравдугаар сард Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаагаа ч энэ үеэр мэдэгдлээ. Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Дэлхийн банкны олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагтай цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтын үеэр Сангийн сайд Олон улсын санхүүгийн корпорацитай цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, тус корпораци манай улсад ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр жижиг дунд үйлдвэрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Г.Дарь